Редуктор

Редуктор нь орох эргэлтийн хурдыг бууруулж, гарах мушгих моментыг өсгөхөд зориулагдсан механик төхөөрөмж юм.
Хөдөлгүүрийн гол нь редукторын орох голтой холбогдож, улмаар эргэлт редуктор доторх араануудаар дамжин тодорхой мушгих момент болон, эргэлтийн хурдыг гарах гол дээр өгдөг.
Редукторууд нь зориулалтаасаа хамаарч тэгш ба ташуу шүдтэй цилиндр араатай, могой араатай болон наран ба одон араатай хийгдсэн байдаг.
Цилиндр араат редукторууд нь хамгийн үр дүнтэй, түгээмэл хэрэглэгддэг бөгөөд ташуу шүдтэй цилиндр араанууд нь ердийн цилиндр араат редукторын давуу талыг хадгалахын зэрэгцээ редукторын овор хэмжээг багасгаж өгдөг давуу талтай. Могой араат редуктор нь эргээгүй үедээ тухайн тоног төхөөрөмжийн тормоз зогсоогч болж өгдөг. Наран ба одон араат редуктор нь бага овор хэмжээтэй боловч өндөр мушгих момент, дамжуулгын тоог гаргадаг.
Яагад Эс Эл Эс-г сонгох вэ?
SLS нь бүх төрлийн редуктор болон мотор редукоруудыг Falk, Rossi болон Radicon зэрэг брэндүүдээр нийлүүлэх боломжтой.
Манай редукторууд нь уул уурхай, цементийн, бетон зуурмагийн, эрчим хүчний, хүнсний зэрэг хөнгөн ба хүнд аж үйлдвэрийн бүхий л салбаруудад ашиглагддаг.
Бидний нийлүүлж буй редукторууд нь ашиглалтын бүхий нөхцөлд зориулагдсан ба манай инженер техникийн ажилтнууд танд хамгийн зөв, үр ашигтай сонголтыг хийхэд тань туслах болно.
Нэмэлт мэдээллийг эндээс авна уу.