Цахилгаан хөдөлгүүрүүдийн үзлэг, оношилгоо

Baker-ийн багажууд нь цахилгаан хөдөлгүүрүүдийн статик оношилгоо болон динамик тохиргоог өргөн цар хүрээгээр хийж гүйцэтгэдэг. Baker нь цахилгаан хөдөлгүүрүүдийн урьдчилсан оношилгоо,техникийн нөхцөл байдлын дүгнэлт хийх, засвар үйлчилгээ гүйцэтгэхэд шаардлагатай оношилгооны хэрэгслийн үйлдвэрлэлд тэргүүлэгч юм.

Сайтар боловсруулагдсан оношилгооны программ нь хөдөлгүүрүүдийн бүх төрлийн тусгаарлалтыг хэмжиж, тэдгээрийн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж, улмаар засвар үйлчилгээнд зарцуулах цагийг хэмнэж өгнө.

Эс Эл Эс-ийн инженерүүд цахилгаан хөдөлгүүр болон цахилгаан үүсгүүрийн дотоод үйлчилгээний динамик тохиргоо, статик оношилгооны цогц багаж төхөөрөмжөөр тоноглогдсон.

Динамик тохиргоо нь хөдөлгүүрийн техникийн нөхцөл, гаргаж буй чадал зэрэгт техникийн дүгнэлт үнэлгээ өгч цаашид хөдөлгүүр техникийн шаардлага хангах үгүйг тодорхойлдог.

Моторын OFF-LINE статик оношилгоонд дараах үйлчилгээнүүд орно:

  • Тусгаарлалт Мега-Ом,
  • Туйлшралтын индексжүүлэлт(PI)/ Диэлектрикийн нэвчилт(DA),
  • Хүчдэлийн алхмын өөрчлөлт / Step voltage / DC high potential (DC-HiPot),
  • Хүчдэлийн өөрчлөлтийн туршилт

Baker –ийн төхөөрөмжүүд танд дараах тусламжийг үзүүлнэ:

  • Сул зогсолт, үргүй зардлыг бууруулна
  • Өндөр нарийвчлалтай оношилно
  • Засвар үйлчилгээний хугацааг урьдчилан тодорхойлж хянана
  • Гэмтлийн шалтгааныг тодорхойлно
  • Бүтээмжийг нэмэгдүүлнэ
  • Ашиг орлогыгнэмэгдүүлнэ
  • Аюулгүй ажиллагааг сайжруулна

Дээр дурдагдсан үйлчилгээнүүдийг авмаар байна уу? Хэрвээ тийм бол энд дарна уу.