Үйлчилгээ
Туршлагатай инженерүүд болон техникийн ажилтнууд танай багийнхантай нягт хамтран, үргүй зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн бүтээлийг дээшлүүлэх замаар Таныг амжилтад хөтөлж, давуу талыг бий болгоно.

SLSPRO үйлдвэрлэлийн төрөл бүрийн салбарт зориулагдсан, цогц шийдлүүдийг нийлүүлдэг.
SLS нь өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, найдвартай техникийн үйлчилгээ шийдлүүдийг нийлүүлэх олон жилийн туршлага, өргөн цар хүрээтэй сүлжээг санал болгож байна. Гэнэтийн эвдрэл гарсан үед сул зогсолтыг аль болох багасгах шаардлагатай байдаг бөгөөд шаардлагатай үед ажлын туршлага, шаардлагатай багаж хэрэгсэл бүхий манай инженер, техникийн баг танд туслахад ямагт бэлэн байдаг.
Чанартай, Найдвартай, Үр дүнтэй
- Бүтээмжийг дээшлүүлж, бүтээгдэхүүний чанарыг өндөрсгөнө.
- Машины ажиллагааг илүү оновчтой болгоно
- Сэлбэг хэрэгслийн зарцуулалтыг төлөвлөх замаар хамгийн бага, зөв нөөцтэй байлгана
- Техникийн үйлчилгээний урсгал зардлыг багасгана.
- Сул зогсолтыг багасгана. Түүнээс үүдэн гарах алдагдлыг багасгана
- Аюулгүй ажиллагааг дээшлүүлнэ
- Танай техникийн ажилтнуудыг бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хэрэглэхэд сургаж мэргэшүүлнэ
Дээр дурдагдсан үйлчилгээнүүдийг авмаар байна уу? Хэрвээ тийм бол энд дарна уу.