Шууд хөтлөгчтэй эргэлтийн серво хөдөлгүүр (DDR мотор)

Шууд хөтлөгчтэй эргэлтийн серво хөдөлгүүр нь үйлдвэрлэлийн өндөр нарийвчлалтай эргэлтэт байршуулалтын үндсэн эд анги юм. Араагүй шууд хөтлөгчийн хийцтэй тул дамжуулгын алдааг бүрэн арилгаж, механик хий эргэлтгүй эргэлтийн хөдөлгөөнийг хангана. Давтан байршуулалтын нарийвчлал нь ±1.5–3 нуман секунд, стандарт эргэлтийн момент нь 5–500 Н·м бөгөөд их биеийн диаметр 40–600 мм байна. Мөн тоормостой хувилбарыг захиалгаар тохируулах боломжтой.Тус бүтээгдэхүүн нь дотор ротортой DDR-I, гадна ротортой DDR-E, голгүй ротортой DDR-G гэсэн гурван цувралтай. Өндөр хурдны хариу үйлдэл, элэгдэл багатай, урт хугацааны ашиглалтын давуу талтай тул өндөр нарийвчлалын эргэлтэт тавцан болон индексжүүлэх системд тохиромжтой шууд хөтлөгчийн эргэлтийн шийдэл юм.
Хөдөлгүүрийн диаметр нь 40–600 мм-ийн хүрээнд байх бөгөөд тоормосыг захиалгаар өөрчлөх боломжтой. Үндсэн бүтцийн хувьд гурван цувралтай: DDR-I төмөр голт дотор ротортой төрөл нь авсаархан хийц, өндөр үр ашиг, бага инерцтэй тул өндөр давтамжийн байрлал тогтоолтод тохиромжтой; DDR-E төмөр голт гадна ротортой төрөл нь өндөр эргэлтийн момент, өндөр хатуу чанарт, том хөндий голын нүхтэй; DDR-G төмөр голгүй дотор ротортой төрөл нь хурдны хэлбэлзэлгүй, маш жигд хөдөлгөөнөөрөө онцлог. Бүх цуврал нь 20–24 битийн өндөр нарийвчлалтай кодлол бүхий бүрэн хаалттай удирдлагын системтэй бөгөөд завсрын дамжуулах эд анги ашигладаггүй тул люфт үүсэхгүй бөгөөд механик элэгдлийг бүрэн арилгасан. Өндөр хатуу чанартай их бие нь өндөр хурд болон өндөр давтамжийн эхлүүлэх-зогсоох горимтой ажиллагаанд тохиромжтой.
Энэхүү бүтээгдэхүүн нь хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж, литийн батерей бүрэх машин, хэвлэлийн бул, индексжүүлэх эргэлтийн ширээ, шил зүсэх төхөөрөмж, машин багаж болон автоматжуулсан хүнд даацын эргэлтийн ширээ зэрэг өргөн хүрээний хэрэглээнд ашиглагдана. Гурван цуврал нь тус тус авсаархан байрлал тогтоолт, өндөр даац болон маш жигд хөдөлгөөний хэрэгцээнд тохирсон бөгөөд электроник, литийн батерей, хагас дамжуулагч болон машин багажийн үйлдвэрлэлд шаардлагатай өндөр нарийвчлалтай эргэлтэт индексжүүлэлт, байрлал тохируулга болон зүсэлтийн хэрэгцээг бүрэн хангана.
SLS -с Шууд Хөтлөгчтэй Эргэлтийн Серво Моторыг сонгоорой!
SLS Bearings нь өндөр нарийвчлал шаардсан үйлдвэрлэлийн процессуудад хөдөлгөөний дэвшилтэт шийдэл ямар чухал болохыг ойлгодог. Тиймээс бид өндөр нарийвчлал, найдвартай ажиллагаа, үр ашгийг хослуулсан шууд хөтлүүрт хөдөлгөөний шийдлүүдийг санал болгож байна.Манай туршлагатай инженер, техникийн баг таны хэрэглээний шаардлагад хамгийн тохирсон DDR (Direct Drive Rotary)Шууд эргэлтийн Серво Мотор-ыг сонгоход мэргэжлийн зөвлөгөө үзүүлэхэд бэлэн байна. Техникийн мэдээлэл авах, бүтээгдэхүүн сонгох эсвэл захиалга өгөхөд бид танд бүх талаар дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр бидэнтэй холбогдож, SLS DDR Серво Моторууд таны үйлдвэрлэлийн нарийвчлал, хурд болон найдвартай ажиллагааг хэрхэн сайжруулахыг мэдэж аваарай.
Яагаад SLS-с Шууд Хөтлөгчтэй Эргэлтийн Серво Моторыг сонгох вэ?
- Өнцгийн нарийвчлал өндөр, Люфтгүй ,Араагүй, шууд хөтлөх систем
- 40–600 мм-ийн диаметрийн сонголттой, тоормосны функцийг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой
- Олон төрлийн хэрэглээ, ажлын нөхцөлд тохирох 3 төрлийн роторын бүтэ
- 5–500 N·m-ийн өргөн хүрээний мушгих моменттой, өндөр хурдтай бөгөөд тогтвортой ажиллагаа
- Элэгдэл багатай, ашиглалтын хугацаа урт
Жинхэнэ бүтээгдэхүүн
SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?
Илүү их судла Бүтээгдэхүүний төрөл
Шууд хөтлөгчтэй эргэлдэгч серво мотор
Шууд хөтлөгчтэй эргэлтийн индексжүүлэлт — люфтгүй, өндөр нарийвчлалтай
Одоо дэлгүүр хэсээрэй