SLS Bearings Globe Icon mn
Product Listing Final

Нүүр хуудас   /   Бүтээгдэхүүн   /   Материал зөөвөрлөлт   /   Дамжуургын тууз ба дагалдах хэрэгсэл

Дамжуургын тууз

Дамжуургын тууз нь төрөл бүрийн бүтээгдэхүүнийг найдвартай, аюулгүй, үр ашигтайгаар зөөвөрлөхөд зориулагдсан материал зөөвөрлөлтийн системийн гол бүрэлдэхүүн юм. Эдгээр нь хүч дамжуулалтын нэг хэлбэр бөгөөд хүнд, ширүүн, идэмхий, өндөр температурт өртдөг бүтээгдэхүүнийг ч тасралтгүй хөдөлгөн үйлдвэрлэлийн олон салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг.
SLS Bearings нь өндөр ачаалал, хүнд нөхцөлд найдвартай ажиллах конвейерийн тууз болон дагалдах хэрэгслийн өргөн сонголтыг санал болгодог.

Бид даавуун болон ган олсон бүтэцтэй дамжууургын туузнуудыг бэлтгэн нийлүүлдэг.
Даавуун тууз: Уян хатан байдал, өртгийн давуу тал шаардсан дунд зэргийн ачаалалтай ажиллагаанд тохиромжтой
Ган олсон тууз: Өндөр таталтын хүч, суналт багатай, хүнд даацын үйлдвэрлэлд зориулагдсан

Аль ч хувилбар нь өндөр наалдацтай, цохилт, элэгдэл, халуунд тэсвэртэй, удаан хугацааны ашиглалтад тохирсон бүтэцтэй.

Даржуургын системийг жигд, үр ашигтай ажиллуулахын тулд бид дараах дагалдах хэрэгсэлийг санал болгодог:

  • Тэвш хэлбэрийн ролик : Туузны шулуун явцыг хангаж асгаралтыг багасгана
  • Даралт шингээх суурь : Ачаа буулгалтын цэгт цохилтын хүчийг шингээж туузны гэмтлээс хамгаална
  • Тууз цэвэрлэгч : Наалдац, үлдэгдлийг арилгаж тасралтгүй ажиллагаа, бага доголдолыг хангана
  • Дамар ба дамрын бүрээс : Наалтыг сайжруулж тууз халтирч гулсахаас сэргийлнэ
  • Тууз холбогч : Богино хугацаанд засвар үйлчилгээ хийх боломжтой найдвартай холболтын шийдэл


Туузан дамжуургын дагалдах хэрэгслээ SLS Bearings-ээс сонгоорой!

Шинэ систем суурилуулах уу, эсвэл одоо байгаа шийдлээ шинэчлэх гэж байна уу, SLS Bearings танд яг үйл ажиллагаанд тань тохирсон конвейерийн туузны шийдлийг санал болгоно. Манай баг таны хэрэгцээг анхааралтай сонсож, системийн гүйцэтгэл болон ашиглалтын хугацааг сайжруулах, засвар үйлчилгээний зардлыг бууруулах зөвлөмжийг өгдөг.
Дамжуургын системээ шинэчлэхэд бэлэн байгаа эсвэл өөрийн хэрэглээнд тохирох хамгийн зөв туузыг сонгоход тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.


Яагаад SLS Bearings-ийг сонгох вэ?

  • Өргөн хэрэглээтэй, төрөл бүрийн ажиллагаанд тохирох дамжуулгын тууз болон дагалдах хэрэгслийн цогц сонголт
  • Бүх төрлийн дамжуулгын туузны захиалга нь техникийн нарийн туршилтын тайлантай хамт хүргэгдэнэ
  • Үйл ажиллагааны онцгой нөхцөл, сорилтыг шийдэх тусгайлан боловсруулсан шийдэл
  • Тууз угсралт, залгах зэрэг талбай дээрх техникийн дэмжлэг, үйлчилгээ
  • Таны хэрэгцээг нэн түрүүнд тавьдаг, үнэнч, найдвартай мэргэжилтнүүдийн баг

Жинхэнэ бүтээгдэхүүн

SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?

Илүү их судла

брэндүүд

Бидэнтэй холбогдох

Маягтыг бөглөнө үү, бид тантай удахгүй холбогдох болно

Үйлчилгээ

SLS PRO нь төрөлжсөн салбаруудад бүрэн цогц шийдэл, тусгай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн. SLS-ийн олон арван жилийн туршлага, өргөн сүлжээгээрээ бид өргөн хүрээний бүтээгдэхүүн, найдвартай засвар үйлчилгээний шийдлийн багцуудыг санал болгодог.

Үйлчилгээг үзэх
 bearings
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon